Оросын Алс Дорнод Амар муж дахь үерийн байдал тогтонгошиж байна. 732 айлуудын ус татарсан боловч, 3683 айл өрх үерт автсан хэвээрээ байна гэж ОХУ-ын Онцгой Байдлын Албаны Алс Дорнодын бүс нутгийн төвийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. Хабаровскийн хязгаарт голын усны түвшин ихэсч, Амар мөрөн гэхэд 773 см-т хүрсэн байна.

Үерийн усны хэмжээ хөрш зэргэлдээ орших Еврейн автономит мужид бас ихэсчээ.Алс Дорнод дахь үерийн байдалтай танилцахаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн иржээ. Тэрээр өнөөдөр Хабаровскаас Еврейн автономит мужийн нийслэл Биробиджанд нисч ирсэн бөгөөд асар их үерийн усны аюулд өртсөн нутгийн засаг захиргааны удирдлагуудтай уулзаж ярилцах юм байна.