Умард солонгосын удирдагч Ким Чен Уны “найз хүүхэн асныг“ цаазалсан тухай мэдээ эхнээсээ аваад дуустлаа зохиомол түүх.Энэ тухай оросын “Регнум” мэдээллийн агентлагт Оросын ШУА-ийн Алс-дорнодын хүрээлэнгийн ажилтан Константин Асмолов мэдэгдэв. Цааз гээд байгаа нь суртал ухуулгын зорилготой тараасан “шуугиан дэгдээх” явуулга гэж шинжээч маш өндөр магадлалтай таамаглаж байна.

Өмнө өмнөдийн “Чосон ильбо” сонин Умард Солонгост дуучин Хен Сон Воль нь порнограф хийж, садар самууныг тараасан хэргээр цаазлагдсан тухай уламжилсан. Мэдээнд бүсгүйтэй хамт түүний хамтлагийн гишүүд, гэмт хэргийг хамтран үйлдсэн хэргээр цаазлагдсан гэжээ.

Асмоловын яриагаар, “Чосон Ильбо” сонин Өмнөд солонгосын нийтэд тараасан “шуугиантай мэдээнийхээ“ тоогоор аврагад тооцогддог.Чухамдаа энэхүү хэвлэл Умард Солонгост минометаар буудлагууд явуулсан мэдээг тухайн цагтаа уламжилж байсан.

Түүнээс гадна “Чосон Ильбо” Умард солонгосын Расон худалдааны чөлөөт бүс рүү өөрсдийн ажилтнуудын аюулгүй байдал ба дэд бүтцийг хангах үүднээс Хятад улс цэргээ оруулсан мэт мэдээг тарааж байсан. Хожим нь эдгээр мэдээллүүдийг Бээжин няцаасан гэж Асмолов сануулав. Түүнэс гадна сонин Хятадын нэргүй эх сурвалжуудыг иш татаж байгааг оросын шинжээч сэжигтэй зүйл гэж үзэж байна.