Хятадын ГХЯ Сирийн байдлын талаарх асуудлыг НҮБ-ын АЗ-өөр авч хэлэлцэх асуудал, Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тусгай шинжээчид шинжлэн судалж дууссаны дараа эхлэх естой гэж үзэж байна.

Хятадын ГХЯ-ны удирдлага Ван И, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай утсаар хийсэн ярилцлагадаа гадны оролцоо, даралт шахалтгүйгээр бусдаас үл хамаарсан үнэн бодитоор шинжилж судлахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчдийн бүрэлдэхүүн Дамаскт наймдугаар сарын 18-нд хүрэлцэн иржээ. Шинжээчид Сириэс маргааш буцах төлөвтэй байна.