Хятадын нефть химийн улсын корпараци «Sinopec» Египет дэх америкийн Аpache компанийн нефть хийн бизнесийн 33% хувийн хувьцааг 3,1 млрд $ -аар худалдан авахаар болжээ. Зөвшилцөлд аль хэдийн гарын үсэг зурагдсан бөгөөд улсын албан ёсны зохицуулалтын газрын баталгааг хүлээж байна гэж «Синьхуа» агентлаг мэдээллээ.

Хятадын нефтийн компани өөрийн оролцоог Африк тивд идэвхтэй өргөжүүлж байна. Sinopec компанийн энэ худалдан авалт тэдний нефть үйлдвэрлэлтээ жилд 6,5 сая тонн хүртэл өсгөх боломжийг олгоно. Үүнээс гадна Хятадын корпараци Ангол дахь Америкийн нефтийн Маrathon Oil  компанийн нэг хэсэг активийг 1,52 млрд  доллараар худалдан авахаар төлөвлөж байна.