Ираны түүхэнд анх удаагаа ГХЯ-ны албан ёсын төлөөлөгч эмэгтэй хүн байх болно. ИСНА агентлаг уламжилснаар, энэхүү албан тушаалд Марзие Афхам томилогдоод байгаа аж. Тэрбээр Ираны гадаад бодлогын байгууллагад 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд 2010 оноос ХМХ-ийн удирдах газар, олон нийтийн дипломатыг тэргүүлж байсан.

Түүний томилгоог хэт барууны консерватив депутатуудын тал нь эрс эсэргүүцэж байв. 8-р сарын 3-нд тангарагаа өргөсөн Ираны ерөнхийлөгч Хасан Роухани эмэгтэйчүүдийг чухал албан тушаалуудад томилож байхыг уриалан, “түүний засгийн газар ялгаварлан гадуурхах газар байхгуй“ гэж онцлон тэмдэглэсэн.

Тэрээр үүний өмнө парламентын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын хорооны гишүүн асан Элхам Аминзадег эрх зүйн ба парламентын харилцааны асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр томилсон.