Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Хабаровскд үерт нэрвэгдсэн орон нутгийн иргэдтэй уулзлаа. Тухайлбал, үерт хамгийн их хохирол амсаад байгаа Большой Уссурийск арлын иргэдтэй төрийн тэргүүн уулзсан. Тэрээр Крымскийн жишигээр, Холбооны төсвөөс хөрөнгө санхүү гаргана. Байр сууцаа алдсан нэг гэр бүл нь дунджаар 3 ам бүлтэй байхад, 2 сая рубль авна гэж ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн. Амар мөрний үер хэдэн долоо хоног үргэлжилж байна. Гамшигт хамгийн ихээр Амар муж өртөөд байна. Түүнээс гадна Якут, Хабаровск, Приморийн хязгаар болон Еврейн автономит мужид онц байдлын дэглэм тогтоосон хэвээр байна. Гамшигийн хохирол хэдэн тэрбумд үнэлэгдэх болоод байна.