Зорчигдын Москва-Бээжин /№3/4/, Москва-Улаанбаатарын /№5/6/ чиглэлийн хурдан галт тэрэгнүүд орос-монголын улсын хилийг шуурхай давж байх болно гэж Дорнод-Сибирийн ТЗ-ын хэвлэлийн албанаас уламжлав.

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хилийн боомтуудын төмөр замын комиссуудын болон ОХУ, Монгол улс болон БНХАУ-ын ТЗ-ын төлөөлөгчдийн хамтарсан зөвлөгөөнөөс хил дамжих зорчигдын галт тэрэгнүүдийн хөдөлгөөний хувиарийг шинэчлэн тогтоов.

“Шинэ графикийг хэрэгжүүлснээр оросын Наушки станцад галт тэрэг 110 минутаас илүүгүй зогсч байх юм. Өмнө нь галт тэрэгний хувиарийн дагуу 157-197 минут хооронд хэлбэлзэж байсан. “Эдгээр галт тэргээр зорчиж байгаа хүмүүс хил дээр цаг алдах ёсгүй “ гэж Дорнод-Сибирийн төмөр замын дарга Василий Фроловын хэлснийг хэвлэлийн алба иш татан уламжлав.

Зөвлөгөөний явцад орос, монголын тал Наушки-Улаанбаатарын хилийн хэсгийн төмөр замын ачаа тээврийг ирэх 12-р сараас Дорнод-Сибирийн ТЗ-ын зүтгүүрүүд гүйцэтгэж байхаар тохиролцов. Ингэхдээ хилийн боомтын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар 2014 онд хоногт 13 хос суудлын түвшинд 13 хэвээр үлдэнэ.