Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Алс-Дорнодын үерийн уршгийг арилгахаар ажиллаж байгаа түшмэдүүд, аврах албануудын ажилтнуудыг шуурхай ажиллахыг уриалав.Энэ тухай төрийн тэргүүн Хабаровскт хийсэн зөвлөгөөн дээр хэллээ.

Тэрээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд захирагчдаар тэргүүлүүлэн засгийн газрын, бүс нутгийн комиссиг байгуулхыг санал болгов. Путин Мөрдөн байцаах хороонд онцгой байдлын нөхцөлд бүх өндөр албан тушаалтнуудын ялангуяа, усны эрчим хүчний хариуцлагатай албан тушаалтнуудын үйл ажиллагаануудыг шалгахыг үүрэг болгов.

Тэр гамшгийн бүс нутгуудад холбооны сайд нарыг дахин илгээн, ажлын дүнгээр хуралдаан явуулхыг даалгав. Гамшгийн дараах сэргээх ажлуудын асуудлуудыг газар дээр нь, гамшигийн бүс нутгуудад шийдэхээс биш,” “Москвагаар дамжуулахын хэрэггүй” гэж цохон тэмдэглэв.

Путин Амар мужаас Хабаровск хотод хүрэлцэн ирж,  Благовещенскийн дүүргийн үерт автаад байгаа тосгонууд дээгүүр нисдэг тэргээр нисчээ.Амар мужид үерийн их ус хэдэн долоон хоногийн туршид заналхийлсээр байна. Алс-Дорнодод үерт 100 мянга гаруй хүн хохирол амсаад байна. Гамшигийн эдийн засгийн хохирол хэдэн тэрбум рубльд үнэлэгдэж байна.