Шийтын “Хезболла” бүлэглэл Сирийг тойрсон байдал цаашид хэрхэн хөгжихийг анхааралтай ажиглан, НАТО-гийн Дамаскад пуужингуудын цохилт өгөх заналхийллэлд туйлын хандаж байна”.

Наджиб Микатын Засгийн газар шийтийн бүлгийг төлөөлдөг Хрусейн аль-Хадж Ливаны “Аль-Маядин “ телевизийн станцаар хийсэн мэдэгдэлдээ, “Хезболлах”-ын удирдлага Сирийн эсрэг түрэмгийллэлд нэн даруй хариу өгнө гэжээ.

Түүний яриагаар, “хариу цохилтын хүч натогийн атакийн цар хүрээнээс шалтгаалах аж”.Тегеранаас ирж байгаа мэдээгээр, “Аль-Кудс” элитийн тусгай отрядын дарга, генерал Касем Сулеймани “Дамаскад унасан пуужин бүрийн хариуд сирийн пуужинг Тель-Авив руу тавина” гэж өрнөдийнхнийг сэрэмжлүүлжээ.

Нөгөөтэйгүүр, израилийн арми “Пэтриот” их буу пуужингуудын цогцолборуудыг тус улсын хойд хэсэгт байрлуулж эхлүүлээд байна.

Израилийн Агаарын зэвсэгт хүчин хоногийн турш Ливаны агаарын орон зай руу цөмрөн орж, “Хезболлах”-ын баазууд байрладаг Набатия, Марджаюн, Хиям хотууд дээр нислэгүүд үйлдэж байна.