Ираны парламентын албан ёсны төлөөлөгчид Дамаскт айлчлалт хийхээр төлөвлөж байна. Төлөөлөгчид Парламентын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга Алаэтдин Боруджердийн удирдлаган дор Сири улсыг 8 сарын 31-нд зорино гэж Фарс агентлаг мэдээлжээ.

«Айлчлалын зорилго нь Исламын Бүгд Найрамдах улсын ард түмэн болон парламент Сирийн ард түмэнтэй санаа нэгтэй байгаагаа илэрхийлэх явдал юм» гэж энэ хорооны албан ёсны төлөөлөгч Сейеда Хосейна Нагави-Хосейны хэлснийг агентлаг иш татан дурджээ. Тэрээр төлөөлөгчдийн үүрэг зорилгод Сирийн одоогийн байдлыг Барууны аюул заналтай холбон авч үзэж судлах юм гэж нэмж хэлсэн байна.