Сири улсад цэрэг дайны цохилт хийх гэсэн төлөвлөгөө НҮБ-ын дүрэм журам болон олон улсын эрхийг бүхэлд нь нээлттэйгээр эсэргүүцэж өдөөн хатгаж байна гэсэн үг гэж Оросын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов Гаагт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүнтэй хийсэн уулзалт дээр мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр энэ үе шатанд «улс төр дипломатын арга хэрэгслийг аль болохоор ашиглах хэрэгтэй». Юуны өмнө НҮБ-ын шинжээчдэд Сири улсад химийн зэвсгийн талаарх өөрсдийн ажлыг дуусгавар болгож түүнийхээ үр дүнгийн талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд илтгэх ёстойг онцлон тэмдэглэжээ.

Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Сирийн зөрчилдөөнийг шийдвэрлэх яриа хэлэлцээр гарцаагүй амжилт олох, шинжээч химичдийн төлөөлөгчдийг үргэлжлүүлэн ажиллуулах санаатай байгаа тухайгаа илэрхийлснийг Гатилов онцлон дурдсан юм.