Орос улс 2013 онд цэрэг дайны салбарт 68,8 млрд. долларын зарлагын үзүүлэлтээр Америк, Хятадын дараа дэлхийд гуравдугаар байр эзэлж байна. Энэ тухай Оросын сонин «Ведомости», INS Global компаний судалгаа шинжилгээний үндсэн дээр бичжээ.

Тэдний үзэж байгаагаар 637,8 млрд $ зарлагаар АНУ нэгдүгээр байр, 131,7 млрд $ зарлагатайгаар Хятад улс хоёрдугаар байрыг тус тус эзэлсэн байна. Өнгөрсөн жил Япон гуравдугаар, Их Британи дөрөвдүгээр байрыг эзэлж байсан боловч 2013 онд Орос улс тэднийг дөрөв тавдугаар байр луу ухрааж чаджээ.

HIS Global компаний шинжээчдийн тооцоолол Орос улсын төсөв дэх цэрэг дайны зарлага 2141,2 млрд рублийн албан есны мэдээллийн үндсэн дээр суурилсан байна.

ОХУ-ын БХЯ-ны эрх бүхий ажилтан асаны мэдээлснээр энэ тооцоо нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл АНУ-ын 1 долларын дундаж курс 31,2 руб байсныг үндэслэн хийгдсэн, хэрэв энэ онд жилийн дундаж АНУ-ын долларын курс 32 рублээс давсан бол Орос улсын зарлага Японыхоос бага байх магадлалтай байжээ.