Сирид хөндлөнгөөс байлдааны ажиллагаа явуулах гэж байгаа нь НҮБ-ын үндсэн журмуудтай сөргөлдөж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И мэдэгдэв. Тэрээр Сирийн эсрэг цэргийн ажиллагаа нь “ бүс нутгийг цаашид тогтворгүй байдалд хүргэнэ” гэж тэмдэглэв.

“Хятадын тал сонирхогч талуудыг сэтгэлийн хөдлөлд автахгуй, тогтуун байж, улстөрийн зөв замыг баримтлахыг уриалж байна ” гэж Хятадын сайд онцлон тэмдэглэв. Ван И цааш хэлэхдээ, “Хятад улс Сирид химийн зэвсэг хэрэглэсэн хэн бүхнийг эрс эсэргүүцэж байгаа болон шудрага, хараат бус, мэргэжлийн нийтлэг мөрдөх ажиллагаа явуулж байгаа НҮБ-ын шинжээчдийг дэмжиж байна” гэлээ.

Хятадын гадаад яамны тэргүүн “одоогийн байдлаар мөрдөх ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулах болон дүгнэлтүүдийг урьдаас таамаглахаас зайлсхийх нь зүйтэй “ гэв.