Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Амар мужид хүрэлцэн ирж, Благовещенскийн дүүргийн үерийн бүсэд  автсан тосгонууд дээгүүр нисч байдалтай танилцав. Үерийн ус аажмаар багасч байна. Амар орчимд сар гаруй үргэлжилж байгаа үерт 70 гаруй гүүр эвдэрч сүйдсэн. Мянга гаруй км замыг сэргээн засах шаардлагатай болоод байна. Мужийн нутагт үерт 46 суурины 6,4 мянган байшин барилга автаад байгаа бөгөөд тэдгээрт 24 мянга гаруй иргэд амьдарч байна.