Японд Интернет хараат байдалд орсон хүүхдүүдийг “эмчлэх” зорилгоор тусгай сувиллууд нээхээр төлөвлөж байна. Японы Боловсролын яамны мэдээлснээр, тус улсад хагас сая өсвөр насны хүүхдүүд интернетийн өвчтэй болжээ.

Ийм төвүүдэд гол өвчний эх үүсвэрүүд болох Интернет, телевизор байхгүй бөгөөд сурагчдад видео тоглоомоор тоглохыг нь хүртэл хориглоно.

Ингэхдээ тэдэнд өөрийгөө хөгжүүлэх асар их боломжуудыг олгоно. Зуслангуудад төрөл бүрийн дугуйлан, секц, дамжаа ажиллах бөгөөд тэдгээрийн ихэнх нь гадаа эрүүл агаарт хичээллэнэ.

Түүнээс гадна смартфон болон өөр бусад цахим техникийн төрлүүдийг ашигласан хүмүүст торгуулийн системийг тогтоохоор төлөвлөж байна.Зохиогчдын ярьснаар, эрүүлжүүлэх төвүүдэд хүүхдүүдийг интернетийн хараат байдлаас эмчлэхийн тулд бололцоотой бүхнээ хийж байна.