Израиль тус улсын хойд хэсэгт “Пэтриот” пуужингийн цогцолборыг байрлуулж эхэллээ. Энэ нь Сирийн байдал эрс хурцадсантай холбоотой гэж “Скай ньюс” телевизийн суваг өнөөдөр уламжилжээ. Үүний өмнө Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Тель-Авивт мэдэгдэхдээ, түүний улс Сирийн байдлын “аливаа өрнөлд“ бэлэн байна гэжээ.“Бид Сирийн иргэний дайнд оролцохгүй, гэхдээ хэрвээ бидэн рүү ямар нэгэн дайралт хийх л юм бол, бид үүнд хариу барих болно“ гэж ерөнхий сайд мэдэгдэв.