Газрын Дундад тэнгист байрлаж байгаа АНУ-ын ТЦХ болон Британий Хааны флот пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө Сирид далавчит пуужингуудаар цохилт өгөх гэж байгаа тухай америкийн ХМХ-үүд уламжилж байна.

Fox News телевизийн сувгийн уламжилж байгаагаар, Британий парламентаар сирийн дэглэмийн эсрэг цэргийн байлдааны ажиллагааг явуулахыг дэмжсэн санал хураалтыг явуулсны дараа цохилтыг өгөх аж.

Уг ажиллагаа нь цар хүрээ болон цаг хугацааныхаа хувьд хязгаарлагдмал шинж чанартай байна. Цохилт “хэдэн өдөр бус, харин хэдхэн цаг үргэлжилнэ” гэж телевиз Пентагоны нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийг иш татан уламжлав.

Химийн зэсвэг хэрэглэсэн байж болзошгүй Сирийн арми хамгийн гол зорилгууд байх болно гэж “Ю-Эс-Эй тудэй ” сонин бичжээ. Түүнээс гадна штабууд, холбооны төвүүд, болон энгийн болон химийн зэвсэгтэй пуужингуудыг хөөргөх боломжтой хөөргөлтийн төхөөрөмжүүд нь цохилтуудын бай болно.

Мөн 50 орчимд тооцогддог химийн зэвсгийн агуулахууд руу цохилтууд өгөхийг Пентагон төлөвлөөгүй байна. Учир нь энэ нь орон нутгийг төдийгүй дэлхийн хүн амд хүчтэй уршиг тарьж мэдэх юм.

АНУ-ын БХЯ-ны өндөр албан тушаалтнууд мэдэгдэхдээ, энэхүү цэргийн ажиллагааны гол зорилго ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахад бус, харин Дамаскийг цаашид химийн зэвсэг хэрэглэхийг хориглоход оршиж байна гэлээ. Үүнтэй холбогдуулан Пентагон мэдэгдэлдээ, пуужингийн хэд хэдэн цохилтуудын дараа нисэх хүчин хэрэглэх шаардлагагүй гэжээ.