Иран улс бүс нутгийн өөрийн нөлөөг ашиглан, сирийн мөргөлдөөнт талуудыг зөрчил тэмцэлээ энхийн замаар зохицуулхыг ятгах ёстой. Ийм байр суурийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудлын орлогч Жеффри Фелтман Ираны ГХЯ-ны тэргүүн Жавад Зариф болон ираны албан ёсны төлөөлөгчидтэй уулзахдаа онцлон тэмдэглэв.

Өчигдөр өндөрлөсөн ираны албан ёс төлөөлөгчдийн уулзалт  Дамаскийн орчимд химийн зэвсэг хэрэглэсэн таамаг гарсны дараа, өрнөдийн орнууд Сирид цэргийн байлдааны ажиллагаа эхлүүлж болзошгүй байгаатай холбогдон болсон.

Фелтман Ираны эрх баригчдад НҮБ “сирийн хямралыг цэргийн замаар шийдвэрлэхийг няцааж байна” гэж батлан хэлэв. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Иран улсад Женевт олон улсын энхийн бага хурлыг явуулахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэв.