Сирид гарч байгаа хямралд хүчний үйл ажиллагаа явуулах гэсэн оролдлогууд нь цаашид бүс нутгийн байдлыг тогтоворгүй болгоно. Орос улс сирийн нөхцөл байдлыг дипломат арга замаар зохицуулахаас өөр арга үгүй гэж үзэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв.

ОХУ-ын ГХЯ өнөөдөр мэдэгдэхдээ,  оросын дипломатчид Сирийг тойрсон хямралын тухай НҮБ-ын тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй хэлэлцсэн  гэж уламжилсан байна. Ярианы явцад талууд одоогийн хямралт нөхцөлд гадаадын “тоглогчдыг” оролцуулан туйлын хариуцлагатай ажиллах ёстой гэдэг дээр санал нэгдэв. Мэдээлэлд өнгөрсөн үеийн алдааг давтаж болохгүй гэж дурьджээ.

АНУ ойрын үед ерөнхийлөгч Башар Асадыг “шийтгэхийн тулд” Сирид пуужингийн цохилтууд өгөх төлөвтэй байгаа түгшүүртэй үед уулзалт яриа явагдав. Сирийн засгийн газар сөрөг хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн нь АНУ тус улсад цохилт өгөх шалтгаан болж байна.