Өнгөрсөн хоногуудад Орос улсын Хабаровскийн хязгаарт 6 суурин үерт нэрвэгдлээ. 41 суурин газар,4 мянга орчим зуслангийн газар болон 1300 гаруй байшин барилга усанд автсан тухай ОБЯ-аас уламжлав. Өнгөрсөн нэг хоногт 180 гаруй хүн өөрсдийн орон гэрийг орхин явлаа. Хабаровскийн хязгаарт нийт 11 мянга гаруй хүн ОБЯ, БХЯ -ны аврах багуудад ажиллаж байна. Хабаровскийн хязгаарт Амар мөрний усны түвшин өнөөдөр урьд гарч байгаагүй дээд хэмжээнээс 1 метрээр илүү 642 см хүрчээ. Ийм түвшин 1897 онд бүтргэгдэж байжээ.