Өнгөрсөн ням гаригт Хятадын Интернетийн түүхэнд анх удаагаа үндэсний cn . тодотголтой сүлжээ дайралтанд өртөв. БНХАУ-ын аж үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх мэдээллийн сүлжээний төвөөс / CINIC/ Хятад улс нэг өдрийн дотор хоёр удаа хүчтэй DoS атакад нэрвэгдсэн гэж уламжлав.

Хятадын Интернет нь хар санаатай хүмүүсийн үйл ажиллагааны улмаас хурд алдаж, зарим сайтууд ажиллахаа болиод байна. Хоёр цагийн дараа дайралт дахин давтагдсан бөгөөд энэ удаа өмнөхөөс илүү хүчтэй байжээ.

Өмнө нь хакеруудын үйл ажиллагаа АНУ болон Хятадын хооронд хурцадмал байдлыг үүсгэсэн. Вашингтон Хятадыг хакеруудын америкийн төрийн компаниудын болон засгийн газрын веб сайтууд атаклаж байна гэж буруушааж байсан. Бээжин эдгээрийн няцаан Хятад улс өөрсдөө кибер атакийн золиос болж байна гэж мэдэгдсэн.