Аливаа цэрэг байлдааны ажиллагаа, Сири рүү гаднаас аливаа дайралт явуулах нь “бүс нутагт бүхэлд нь гамшигийн үр дагаварууд” авчирна. Энэ тухай Тегеранд өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Ираны ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Аббас Арагчи мэдэгдэв.

Тэр ярихдаа ийм алхмын уршиг “сирийн хилээр“ хязгаарлагдахгүй бөгөөд бүс нутагт бүхэлд нь тарах нь зайлшгүй гэв. Өмнө нь иймэрхүү сэрэмжлүүлгийг Сирид байлдааны ажиллагаанд оролцох гэж байгаа орнуудад хаяглан Ираны шашны тэргүүн Али Хаменеи, ерөнхийлөгч Хасан рухани, ГХЯ-ны тэргүүн Мохаммах Жавал Зариф болон парламентын олон гишүүд мэдэгдсэн.