Япон улс даваа гаригт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүнээс хэлсэн үгнийх нь цаадхи “жинхэнэ санааг” тайлбарлахыг шаардаж байна. Токио үүнийг японы эсрэг хандсан хэмээн хүлээн аваад буй юм.Энэ тухай засгийн газрын тэргүүн Ёсихидэ Суга Токиод хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийв.

НҮБ-ын ерөнхйи нарийн бичгийн дарга үүний өмнө Сөүлд хйисэн мэдэгдэлдээ, “Японы засгийн газар болон японы удирдагчдыг өөрсөдрүүгээ гүнзгий харуусан харах ёстой” гээд, ингэж “ олон улсын болон ирээдүй рүү чиглэгдсэн харааг “ олж авахыг уриалсан гэж РИА Новости агентлаг сануулав.

Нутаг дэвсгэрийн маргаанаас үүдэлтэй япон-солонгос болон япон-хятадын харилцаа хүйтрээд байгаа үед Пан Ги Мүнийн хийсэн энэхүү мэдэгдлийг Токио Япон улсыг шүүмжилж, үл тоомсорлосон хэмээн хүлээн авчээ.

Сугагийн яриагаар, Японы засгийн газар энэхүү мэдэгдэл эелдэг байсан гэдэгт эргэлцэж байна. Японы тал НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх орнуудад төвийг сахисан байр суурьтай байх ёстой гэж үзжээ.