Ерөнхийлөгч Барак Обама Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй Санкт-Петербургийн “ G-20” ДХУ-ын үеэр уулзалт хийхээр төлөвлөж байна гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Москва, Вашингтон хоёр АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд Орос улс түр орогнол олгох асуудлаар тодорхой санал зөрөлдөөнтэй байсан тухай өмнө уламжилсан. Үүнээс болж Обама нь “ G-20” ДХУ-ын өмнө Москвад Путинтэй хийх яриа хэлэлцээг цуцалсан . “G-20” ДХУ Санкт-Петебруг хотод 9-р сарын 5,6-ны өдрүүдэд болно.