Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Алс-Дорнодын үерийн гамшигт нэрвэгдсэн эрчим хүчний объектуудыг шуурхай сэргээхийг шаардав.

Путин өнөөдөр Саяно-Шушенскийн УЦС дээр Сибирь болон Алс-Дорнодын эрчим хүчний хөгжлийн асуудлаар зөвлөгөөн явуулсан байна. Төрийн тэргүүн хэлэхдээ, үерийн эрсдэлийн бүсэд баригдсан объектуудын хохиролыг барилга захиалгачид өөрсдөө болон тэдэнд холбогдох зөвшөөрөл олгосон байгууллагууд хариуцах ёстой гэв.

Путин гамшигийн дүүргүүдэд байгаа, ялангуяа,  томоохонд тооцогдох Зей болон Бурейн УЦС- уудын ойролцоо байрлах усны байгууламжуудын аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.