Хабаровск хязгаарт Амар мөрний усны түвшин өнгөрсөн хоногуудад 4 см буурч, 735 см хүрээд байна. Энэ тухай Оросын ОБЯ өнөөдөр уламжлав. Сүүлийн мэдээгээр Алс –Дорнодод үерт 6,6 мянган байшин живж, 20 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

ОБЯ-ны урьдчилсан мэдээнд ойрын өдрүүдэд Хабаровскийн хязгаарт Амар мөрний усны түвшин дээд цэгтээ хүрэх аж. Харин Еврейн автономит мужид үерийн ус долоо хоногийн сүүлээр оргилдоо хүрнэ.Түүнээс гадна гамшигийн дүүрэгт хүмүүнлэгийн тусламжийг байнга үзүүлж байна.

ОБЯ-ны Ил-62 онгоц Хабаровскийн хязгаарт сургуулийн сурагчдад зориулан компьютерын анги болон сурах бичгүүдийг хүргэж ирлээ. Өөр бас хоёр онгоц өнөөдөр Благовещенскд хүмүүнлэгийн тусламж болон аврагчдыг хүргэнэ.