НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчид Дамаск руу хортой бодисийг хэрэглэсэн байж болзошгүй газар очсоныхоо дараа аялалаа хойшлох ёстой болов. Энэ тухай даваа гаригт британий Telegraph сонины Twitter бичжээ.

Өмнө нь сирийн химийн зэвсгийг судлах НҮБ-ын багийнхны машины цувааг мэргэн буучид буудаж байсан тухай уламжилж байсан. Азаар нэг ч хүн нэрвэгдээгүй. НҮБ-ын төлөөлөгч Мартин Несиркийн ярьж байгаагаар, буудлагын улмаас түрүүнд явж байсан машин эвдэрч жагсаалаас гарсан. Одоогийн байдлаар, НҮБ-ын ажилтнууд өөр тээврийн хэрэгсэл олохыг оролдож байна, үүний дараа Сирийн үйл ажиллагаандаа эргэн орно гэж Франс пресс агентлаг уламжилжээ.