Японд нэгэн эмэгтэй өөрийн ханиа өөр бүсгүйтэй явалдсанд уурсан, цайны аягаар нам цохижээ. Энэ тухай өнөөдөр тус улсын хэвлэлүүдэд өгүүлжээ. 61 настай эмэгтэй нөхрийгөө өөр хүүхэнтэй нууцаар янаг амрагийн холбоотой болохыг мэдсэн аж. 70 настай Иокогамагийн их сургуулийн профессор түүний нөхрийг эмнэлэгт хүргэсэн боловч, тэр удалгүй нас баржээ. Үүний дараа эмэгтэйг браивчилсан байна. “Тэр өөр эмэгтэйтэй явалдсан. Би түүнийг үзэн ядаж байна. Энэ байдал намайг ухаанаа алдахад хүргэсэн. Би түүний цай уудаг аягаар нь 10 удаа цохисон” гэж эмэгтэйн хэлснийг хэвлэлүүд иш татжээ.