Сирийн ерөнхийлөгч Башар Асад АНУ-ыг өнгөрсөн лхагва гаригт Дамаскийн орчимд сирийн эрх баригчдыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаж буйг утга учиргүй зүйл гэж үзэж байна. Энэ тухай “Известия” сонин өнөөдрийн дугаартаа өгүүлжээ.

Асад тэмдэглэхдээ, химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй районуудад арми болон босогсдын хооронд тодорхой тогтоосон шугамгүй гэжээ. Тиймээс химийн зэвсгийн нэгэн адил, өөр ямарч үй олноор устгах зэвсгийг хэрэглэж болохгүй, учир нь тэнд улсын цэргүүд ч мөн төвлөрсөн байгаа.

“Иймэрхүү төрлийн буруушаалтууд нь зөвхөн улс төрийн агуулгатай байх бөгөөд тэдгээрийн шалтгаан нь засгийн газрын хүчнүүд алан хядагчдыг нилээд олон тохиолдолд ялсанд байгаа” гэж Асад онцлон тэмдэглэв. Тэрээр өнгөрсөн хавар Алеппод хортой хийтэй химийн зэвсгийн пуужин тавьсны дараа Сири улс анх түрүүнд олон улсын комисс ирэхийг шаардсан гэж ерөнхийлөгч сануулав.