Хятадын Гуанси-Жуансийн өөртөө засах оронд “Трами “нэртэй хар салхины улмаас хүчтэй усан бороо орсны уршгаар хоёр хүн амь үрэгджээ. Гамшигийн улмаас эрх баригчид 4,4 мянга гаруй нутгийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. “Трами” нь өнгөрсөн долоо хоногт хятадын Чжэнцзян болон Фуцзяньд явж өнгөрсөн. Эрх баригчид нэрвэгдсэн районуудаас 350 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн.