“Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагч Мохаммед Бадии болон түүний орлогч бас хоёр хүнийг шүүх хурлыг 10-р сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулжээ. Энэ тухай египтийн аюулгүй байдлын албанаас сэтгүүлчдэд мэдэгдэв. Энэ нь шүүгдэгчид байхгүй байгаагаас шүүх хурлыг хойшлуулах болсон гэж тэмдэглжээ.

Тэднийг «аюулгүй байдлын үүднээс» хуралд авчраагүй гэж эх сурвалжийн мэдээнд уламжилжээ. Бадиа болон түүний орлогч Рашад Баяюми, Хайрат нарын шүүх хурал нь ням гаригт болох ёстой байсан. Тэднийг 6-р сарын 30-нд Каирт гарсан эсэргүүцлийн жагсаалуудын үеэр хүний амь эрсэдэхэд хүргэсэн хүчирхийлийг өдөөсөнд яллах юм.

“Лалын ахан дүүсийн” хөдөлгөөний 3 удирдагчийг өнгөрсөн хоногт Египтэд баривчлсан бөгөөд үүнээс гадна уг хөдөлгөөний гурван гишүүнийг эмх замбараагүй байдлын үеэр олон хүний амь бүрэлгэсэн хэргээр бас баривчилсан. Баривчлагдсан хүнд цаазын ял ноогдуулж магадгүй юм.