Авилга авч, хөрөнгө шамшигдуулж, эрх мэдлээ урвуулан ашигласан Хятадын Чунцынь хотын намын хорооны дарга асан Бо Силайны хэргийг шүүх хурал өнөөдөр дууслаа. Хятадын зүүн хэсгийн Зинань хотын шүүхийн таван өдөр үргэлжилсэн шүүх хурлаас шүүхийн тогтоол гаргах өдрийг хожим товлоно гэж мэдэгдсэн. Шүүх дээр Бө Шилай өөрийгөө эрч хүчтэй хамгаалж байсан бөгөөд гол гэм буурунуудаа хүлээхгүй, ихэнхи гэрчүүдийн мэдүүлгүүдийг няцааж байжээ. Яллагч тал өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, энэхүү ноцтой гэмт хэрэгтэн гэм буруугаа хүлээхээс татгалзаж буй нь ялыг зөөлрүүлэх бус, харин ч улам хатуу шийтгэхийг шаардаж байна гэжээ.

Орон нутгийн шинжээчид Бо Силайд цаазын ял өгч магадгүй гэж цохон тэмдэглэж байна. Бусад шинжээчид ялын тогтоол бэлэн болсон бөгөөд Бо Силай нь олон жилийн урт хугцаагаар хоригдох ял авна болно гэж тэмдэглэж байна. Шүүх хурлын стенограмм үзэхэд Бо Силайн хэргийг шүүх хурал хир хурцадмал байсан болон Бо Силай өөрийгөө идэвхтэй хамгаалж байсан нь харагдаж байна. Ням гаригт полицын дарга асан Ван Лицзяны британий бизнесменийг алсны дараа шударга шүүхээс түүнийг эхнэр Гу Кайлайг хамгаалахыг оролдож байсан гэх мэдүүлгийг няцаасан.

Даваа гаригт Бо Силай энэхүү эмгэнэлт явдлын тухай шинэ баримтуудыг дэлгэсэн. Түүний ярьснаар, Ван Лицзюнь нь Гу Кайлайд найз нөхдийн хүрээнээс илүүтэй сэтгэл алдарч байсан аж. “Яг үнэндээ бол тэд онцгой харилцаатай байсан, би үүнд их сэтгэлээр унасан” гэж Бо Силай даваа гаригт мэдэгджээ. Тэрээр түүний эхнэр Хейвудын үхэлд гэм буруугүй гэж уйгагүй зогсч байсан.

Харин Ван Лицзюнь түүнийг санаатайгаар хуурамчаар буруутгаж байсан гэж нэмж хэлжээ. Бо Силайг тойрсон шуугиант явдал нь британий бизнесмен Нил Хейвудыг алагдсны дараа болон Чунцын хотын полицын дарга асныг АНУ-ын Консулын газар орогнох оролдлого хийсэний дараа гарсан юм. 2012 оны зун Гу Кайлай нь Хейвудыг алсан гэмт хэргээр шүүгдэн, хүлээх нөхцөлтэйгээр цаазын ял авсан.