Амар мөрний үерийн усны түвшин харьцангуй буурч эхлээд байна. Одоо үерийн бүсэд 66 суурингууд байна.Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ОБЯ-ны Алс-Дорнодын төвийн хэвлэлийн албанаас мэдэгдэв.

Түүнээс гадна үерийн бүсэд 4,5 мянга гаруй сууцны байшинд 24 мянга орчим хүн амдарч байна. Гамшигийн улмаас хөдөө аж ахуйн 508,2 мянган га талбай сүйдээд байна. Байгууллагын гаргасан тоо баримтаар, 432 зам эвдэрч сүйрээд байгаагийн 45 нь автомашины зам аж.

Үерт эвдэрч сүйрсэн замуудыг сэргээх ажлуудыг 24 цагаар явуулж байна. Тус бүс нутагт үерийн улмаас 10 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үерт автсан газруудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд зориулан 93 түр байруудыг тохижуулаад байна. Энд хүн амын нэн тэргүүний хэрэглээ болон халуун хоол, эмнэлгийн тусламжийг зохион байгуулжээ.