НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сирийн нийслэл Дамаск хотын орчимд өнгөрсөн лхагва гаригт химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллүүдийг мөрдөх ажиллагааг шуурхайлхыг уриалав. Тэр ярианаа, Сири рүү дэлхий дахин нүд салгалгүй харж байгаа бөгөөд судалгаа явуулах районуудад НҮБ-ын шинжээчдэд нэвтрэх хязгааргүй эрх олгох ёстой гэж тэр цохон тэмдэглэв. Өмнө Сирийн ГХЯ-ны мэдэгдэлдээ, НҮБ-ын шинжээчдийг мэдээллүүдийн дагуу Дамаскийн орчимд химийн зэвсэг ашигласан газар нэвтрэх зөвшөөрөл олгосон тухай мэдэгдсэн.

Шинжээчид даваа гаригаас ажлаа эхлэнэ. Тэдний үйл ажиллагаа явуулах дүүрэгт гал зогсоох тухай гэрээ үйлчлэх болно. Гэтэл АНУ хийсэн мэдэгдэлдээ, Дамаскийн орчимд хэрэглэсэн байж болзошгүй химийн зэвсгийг мөрдөх зөвшөөрлийг сирийн эрх баригчид НҮБ-ын шинжээчдэд дэндүү хугацаа алдаж олгосон гэж шүүмжилж байна. Сирийн сөрөг хүчнийхэн засгийн газрыг тэдний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн мэдэгдсний дараа сирийн байдал хурцадсан. “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын мэдээлж байгаагаар, Дамаскад гурван цагийн хугацаанд нейротоксикоз оноштой 3600 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ. Тэдгээрийн 355 нь нас барсан.

Химийн зэвсгийг эрх баригчид хэрэглээгүй бөгөөд тэдэнд дайсагнагч террористууд үйлдсэн гэж Дамаск батлаж байна. Өрнөдийн гүрнүүдийн удирдагчид, тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Сирийн ерөнхийлөгч Башар Асад хиймин зэвсэг ашигласан гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Өрнөдийнхөн Сирийн Асадын цэргийн хүчинд агаараас цохилт өгөх боломжуудыг үзэж байна.

Саяхан ОХУ-ын ГХЯ Өрнөдийн орнуудыг 10 жилийн өмнө Иракд явуулсан ажиллагааг нь давтхаас сэрэмжлүүлсэн. НҮБ-ыг тойрсон нэг талыг барьсан аливаа хүчний ажиллагаа нь дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагын Сирийн асуудлуудыг улс төр-дипломатын аргаар шийдвэрлэх гэсэн хүчин чармайлтуудыг унагаж байна.