БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун саяхан үйлдвэрлэсэн байлдааны хөлөг онгоцыг сонирхон үзэв. Цэргийн ба энгийн дээгүүр албан тушаалтнууд түүнийг дагалдан явсан тухай Ренхап агентлаг умард солонгосын ХМХ мэдээллээс иш татан уламжлав. Өнеөөдөр Солонгосын төв цахилгаан агентлагаас (ЦТАК) мэдээлснээр БНАСАУ-ын удирдагч шинэ байлдааны хөлөг онгоцны манёврлах чанар, зэвсгий нь шалган үзэв. Флотын байлдааны чадварыг нэмэгдүүлж, сайн тоноглосон олон зориулалтат хөлөг онгоц олноор нь үйлдвэрлэхийг Ким Чен Ун уриалжээ. Шинэ байлдааны хөлөг онгоцыг хэдийд хаана шалгаж үзсэн тухай ЦТАК агентлаг мэдээлээгүй.