Үерт нэрвэгдэгсдийг тур байрлуулах Онц байдлын яамны хосгүй цогцолбрыг Хабаровск хязгаарын Нанайский районы Троицкое сууринд байгуулав. Энэ цогцолбор орон сууц, захиргаа, аж ахуйн гурван хэсгээс бүрэлдэж байна. 125 хүн орон сууцны хэсгийн 17 майханд байрлаж мэднэ. Майхан бүр 5 орон, хувцасны шуугээ, ариун цэврийн газартай.

Мөн гуанз, эмнэлгийн цэг, ариун цэврийн тасаг, сургууль, клуб, хүнсний ба эд хогшилын агуулах хангамжийн модульд байгаа. Ийм хотхонд хүмүүс хүйтэрсэн нөхцөлд ч удаан байх боломжтой. Нанайский район бол Хабаровск хязгаарын усанд авахуулж, бусдаас их хохирол хүлээсэн нутаг билээ. 9 хот тосгоны 600 гаруй хүн усанд авахуулсан бүст байна.

Одоо Амар голын усны түвшин Хабаровск орчимд 723 см-т хүрээд байна. Бүс нутгийн нийт 30 хот тосгон, 726 орон сууцны байшин, гэр орчмын 979 дэвсэр нутаг, 4000 гаруй зуслан усанд авахуулжээ. Мөн түүнчлэн 2000 орчим хүнийг аюултай газраас нүүлгэв.