Египетийн тур засгийн газар одоогоос 10 өдрийн өмнө томоохон хотуудад тогтоосон хөл хорих цаг үргэлжлэх хугацааг багасгасан тухай британийн Би-би-си телевиз радиогийн корпорациэс мэдээллээ. Энэ шийдвэр «энгийн номхон иргэдийн амьдралыг хөнгөтгөж, шаардлагы нь биелүүлэхтэй холбоотой» гэж засгийн газрын мэдэгдэлд заажээ.

Улс орны байдал бага зэрэг тогтвортой болсон явдал хөл хорих цаг үргэлжлэх хугацааг багасгахад нөлөөлөв. Засгийн газрын тогтоолын дагуу хөл хорих цаг баасан гаригт 19 цагаас бусад өдөрт 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тогтоох юм.

Албан ёсны тоо баримтуудаас харахад огцоруулсан Ерөнхийлөгч Мохаммед Мурсийн талынхан ба тур засгийн газрын хоорондын мөргөлдөөнд 1000 гаруй хүн түүний дотор 100 орчим цагдаа, цэргийн албан хаагч амь үрэгджээ. Египетэд онц байдал тогтоосон юм.