Сирийн удирдлага химийн зэвсэг хэрэглэсэн бүст очих зөвшөөрөл НҮБ-ын шинжээчдэд олгоно гэж өчигдөр орой Ираны ГХ-ийн сайд Мохаммед Жавад Зариф Сирийн ГХЯ-ны тэргүүн Валлид Муаллемтай ярилцсныхаа дараа мэдэгдсэн тухай британийн «Скай ньюс» телевизийн сувгаас мэдээлжээ.

Ираны ГХ-ийн сайдын хэлснээр «сирийн засгийн газар террорын бүлгүүдийн химийн зэвсэг хэрэглэсэн бүст оруулах нөхцлийг бүрдүүлэхийн тулд одоо Сирид байгаа НҮБ-ын шинжээчидтэй хамтран ажиллахыг» мэдэгдсэн байна. 8-р сарын 20-оос 21-нд шилжих шөнө засгийн газрын цэрэг зарин хэмээх хорт хий хэрэглэсэн гэж сирийн сөрөг хүчний төлөөлөгчид лхагва гаригт НҮБ-ын шинжээчид Сирид байсан үед мэдээлжээ.

Сөрөг хүчний уламжласнаар зарин бухий пуужинг Айн-Терме, Жубар, Замальке зэрэг Дамскын дүүрэгт хэрэглэсний уршгаар олон арван магадгүй олон зуун хүн амь үрэгджээ. Гэвч 20-оос 500 хүртэл хүн хордож нас барсан гэж арабын зарим ХМХ тухайлбал «Аль -Арабия» телевизийн сувгаас мэдээлсэн байна.