Өнөөдөр орон нутгийн цагаар 11 цаг болж байхад хятадын Зинань хотын шүүх Бо Силайн хэргээр сонсгол хийж дуусав. Шүүн таслах ажиллагааг даваа гаригт сэргээх тухай мөн ажиллагааг онлайн дэглэмээр сурвалжлан уламжилж байгаа хонконгийн «Саут Чайна морнинг пост» сонин мэдээллээ. Өмгөөлөх, яллах талууд гэрч баримтуудыг авч үзэж дуусав. Ямар нэг шинэ баримтыг шүүхэд оруулаагүй. Шүүн таслах ажиллагаа даваа гаригт өглөөний 8 цаг 30 минутад ахин ажиллаж эхлэх тухай хятадын ХМХ мэдээллээ.

Чунцин хотын намын нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг пүрэв гаригт Хятадад шүүн таслаж эхлэв. Түүнийг улсын хөрөнгө шамшигдуулж, хахууль авч, эрх мэлдлээ хортойгоор ашигласан ялаар яллаж байна. Өнөөдөр Чунцин хотын цагдаагийн газрын дарга асан Ван Лизюнийг ээлжлэн байцаав. Тэрээр британийн бизнес эрхлэгч Нил Хейвудыг хөнөөсний дараа Чунцинд дэгдсэн шуугиан маргааны талаар дэлгэрэнгүй өгүүллээ. Гэргий Гу Кайлай нь бизнес эрхлэгчийн амийг хороосон хэрэгт хамаатайг Би Силайд мэдээлснийхээ дараа аюулгүй байдалдаа сэтгэл зовниж байсан гэж Ван Лизюнь хэлжээ.

Бо Силай намайг зодсон гэж тэрээр өгүүлэв. Чэндунд АНУ-ын консулын газарт хорогдохыг Ван Лизюнь оролдосноос хойш Бо Силайг тойрон шуугиан маргаан дэгдсэн билээ. Өнөөдөр Бо Силай шүүн таслах ажиллагаан дээр Ван Лизюнь худал хуурамч мэдүүлэг өгсөнийг тэмдэглэв. Ван Лизюний мэдүүлэг хууль зүйн талаар ор үндэсгүй байна гэж Чунцины удирдагч асны өмгөөлөгчид заажээ.

Үүний өмнө Бо Силай Хейвудыг хөнөөсөн гэмт хэргийг мөрдөн байцаах үеэр алдаа гаргаснаа шүүн таслах ажиллагааны явцад хүлээв. Түүнчлэн улсын сангийн хөрөнгийг Гу Кайлайн дансанд шилжүүлж шамшигдуулсны төлөө тодорхой хариуцлага хүлээхээ мэдэгдсэн юм. Гэсэн ч эрх мэдлээ хортойгоор ашиглаж, хахууль авсан ялыг няцаажээ. Бо Силайн хэрэг сүүлийн жилүүдэд Хятадад хамгийн шуугиант хэрэг болж, дэлхий даяар анхаарлыг татав.