12 сарын дараа огцрох шийдвэр гаргаад байгаа Microsoft ерөнхий захирал Стив Балмерагийн оронд энэхүү албан тушаалд энэтхэгийн иргэн Сатья Наделла нэр дэвшигчдийн нэг болоод байна. Энэ тухай өнөөдөр “Индиан экспресс” сонин бичжээ.

Балмерыг ийм шийдвэр гаргасны дараа Microsoft шинэ удирдагч сонгох тусгай комиссийг хөндлөнгийн захирал Жон Томпсоноор тэргүүлэн байгуулсан. Нэр дэвшигчдийг Microsoft дотор болон гаднаас хэлэлцэх болно. Тэргүүнийг томилогдох хүртэл Балмер нь ерөнхий захирлаар ажиллах юм.