Египетийн эрх баригчид Өрнөдийнхний “Лалын ахан дүүсийнхний” зүгээс хүчирхийлэл гарч байгааг үл тоомсорлож байгаад түгшиж байна гэж Египетийн ГХЯ ны тэргүүн Набиль Фахми “Профиль” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тэрээр Өрнөдийнхний зүгээс Египетэд байдал бусад улс орнуудын оролцоогүйгээр явагдах ёстой гэдгийг ойлгож байгаа гэдэгт итгэж байна гэж тэмдэглэв. Фахми “хүчирхийллийг үйлдсэн этгээдүүдийн эсрэг“ олон улс эрс тэмцэнэ гэдэгт итгэж байна гэв. ГХЯ ны тэргүүн мэдэгдэлдээ, Египетэд цус асгаруулах дайн үргэлжлэх цагт АНУ санхүүжилтээ зогсоох нь түүний санааг зовоохгүй байна гэв .

Египетийн эрх баригчид тус улсын аюулгүй байдалд заналхийлсэн учир эсэргүүцэгчдийн хуаранг тараасан. Түүнээс гадна цэргийнхэн “Лалын ахан дүүсийн” нилээд хэдэн удирдагчдыг баривчилсан.

Нөгөөтэйгүүр, Египетийн эрх баригчид үзэхдээ, хөдөлгөөний гишүүд ардчиллыг байгуулахад оролцож мэднэ гэжээ. Фахми мэдэгдэлдээ, энэ нь “хууль зөрчиж өөрийн нэр төрөө хугалаагүй“ хүмүүст хамааралтай” гэв.

Египетэд өнгөрсөн долоо хоногоос засгийн эрх баригчид болон түлхэгдсэн унасан ерөнхийлөгч Мурсигийн талынхны хооронд сөргөлдөөн үргэлжилсээр байна. Тус улсад онцгой байдал зарлан,14 хотуудад комендантын цаг тогтоосон. Эмх замбараагүй байдлын улмаас 900 орчим хүн амь үрэгдээд байна.