Пентагон Газрын дундад тэнгист байгаа АНУ-ын ТЦХ-ний хөлөг онгоцнуудыг Сирид цохилт өгөх тохиолдолд өөр газар шилжүүлнэ гэж өнөөдөр америкийн “Вашингтон пост” уламжлав.

БХЯ АНУ-ын ерөнхийлөгчид янз бүрийн төлөвлөгөө бүхий, төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах хувилбаруудыг өргөн барьж байгаагаас манай хүчнүүд болон хэрэгслүүд өөр газар шилжих ёстой болоод байна“ гэж Пентагоны тэргүүн Чак Хейгелийн хэлснийг хэвлэл иш татжээ.

Түүнээс гадна америкийн Си-эн-эн телевиз Пентагоны эх сурвалжийг иш татан, америкийн цэргийнхэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад Сирид цэргээ оруулах болзошгүй тохиолдолд зорилтуудын жагсаалтыг өргөн барьсан гэж мэдээлжээ.

Энэ амралтын өдрүүдээр Обамагийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд Цагаан ордонд АНУ-ын Сирид явуулах ажиллагаануудын болзошгүй хувилбаруудыг хэлэлцэн ярилцана.