Ливаны Триполи хотод баасан гаригт гарсан хоёр удаагийн дэлбэрэлтэнд золиос бологчдын тоо 47 хүрч нэмэгдэв. 300 орчим хүн одоо болтол эмнэлэгт эмчлүүлж байгаагаас 65 биеийн байдал туйлын хүнд байна.

ЕХ-ны гадаад хэргийн дээд төлөөлөгч Кэтрин Эштон Ливаны халдлагыг эрс буруушаав. Тэрээр нас барсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, шуурхай мөрдөх ажиллагааг эхлүүлж, хариуцлагад татахыг уриалав. Эштон талуудыг мөрдөх ажиллагааг явуулахад хөнгөвчлөх үүднээс болон шудрагаар шүүхийн тулд хүлээцтэй байж, ливаны эрх баригчидтай хамтран ажиллахыг уриалав.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн баасан гаригт халдлагыг буруушаан, “хулчгар хүчирхийллийн ажиллагаануудыг” хийсэн этгээдүүд нь ойрын үед шүүхээр шүүгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.