Эрхүү мужийн Качуг районы Лена голын эргээс ажилчид 13-р зууны эртний монгол цэргийн булшийг олсон тухай бүс нутгийн ДХЯ уламжилж байна. Араг ясны хэсэг нь “Евроуголь” үйлдвэрийн орчмын газраас олдсон тухай тус үйлдвэрийн захирал полицынханд уламжилжээ.

“Энд ирсэн археологичдын урьдчилсан таамгаар гавлын яс болон цэргийн хэрэгслүүр нь 13-р зууны монгол цэрэгт харъяалагдаж байна. Ойрын үед криминалист шинжээчид уг ясны насыг нарийн тогтоох болно” гэж мэдээнд өгүүлжээ .

Түүнээс гадна Качугт угсаатан судлаачид болон археологчид ирж, уг олдвор олдсон тосгоны газар нутгийг судлахаар төлөвлөж байна.