Хятадын зүүн-хойд хэсгийн Ляонин мужийн Фушунь хотод үерийн улмаас 70 хүн амь үрэгджээ. Энэ тухай өнөөдөр Синьхуа агентлаг уламжлав. Өмнө нь хэвлэлүүд тус улсын зүүн-хойд болон зүүн-өмнөд хэсгийн Ляонин, Хэйлунцзян, Гирин, Гуандунд үерийн улмаас 105 хүн амь үрэгдсэн тухай уламжилсан. Үерийн ус хятадын тээврийн дэд бүтцийг хүчтэй сүйтгэв.

Гамшигийн уршгийг арилгахаар БНХАУ-ын армийн 2,8 мянга гаруй цэргийн албан хаагчид ажиллаж байна. Урьдчилсан тооцоогоор, бүс нутагт хөдөө аж ахуйн 1,4 сая га талбай усанд автжээ. 350 мянга гаруй хүн өөрийн орон гэрийг орхиж явахад хүрчээ. Гамшигт 1,4 сая хүн нэрвэгдээд байна.