Алс-Дорнодын үерийн улмаас бүс нутгийн хөдөө аж ахуйн хохирол 240 сая ам. доллар хүрээд байна гэж ОХУ-ын хөдөө аж ахуйн сайд мэдэгдэв. 575 мянган га талбайд суулгасан үр тариа үрэгдсэн. Түүнчлэн усны мэргэжилтнүүдийн мэдээлснээр, бүс нутгийг гамшигт хүргэсэн Амар мөрний их ус цаашид нэмэгдэх болно.

Цаг уурчдын урьдчилсан мэдээгээр 9-р сарын эхээр усны түвшин 830 см хүрнэ. Үерийн ус бүс нутгийн томоохон хотуудад дөхөж ирээд байна. Ойрын үед бүс нутагт хүчтэй аадар орох гэж байна. ОХУ-ын Алс-Дорнодын хөгжлийн сайд, ерөнхийлөгчийн АД-ын Холбооны тойрог дахь байнгын төлөөлөгч Виктор Ишаев бүс нутгийн эрх баригчдаас хамгаалалтын далангуудыг барих ажлыг шуурхайлахыг шаардав.