Алс-Дорнодын Хабаровскийн Амар мөрний усны түвшин сүүлийн хэдэн долоо хоногт анх удаагаа саарч эхлэв. Усны түвшин өнөөдөр 720 см хүрээд байна. Хоногийн дотор 4 см өссөн бөгөөд өмнөх өдрүүдэд 15-20 см өсч байсан тухай ОБЯ уламжлав.

Нөгөөтэйгүүр, усны мэргэжилтнүүд хүчтэй аадар болзошгүй үед Амар мөрний усны түвшин 730-780 см дээш хүрэхийг үгүйсгэхгүй байна. 9-р сарын 2,3-ны өдрүүдэд Хабаровскд үерийн ус дээд цэгтээ хүрэх болоод байна.

Урьдчилсан шинэ мэдээнээс үүдээд хотод үерийн даланг 9 метр хүртэл өндөрсгөж байна. Нэг хоногийн хугацаанд үерийн бүсээс 96 хүнийг нүүлгэн шилжүүлэв. Алс-Дорнодод үерийн улмаас хохирол амсаад байгаа хүмүүсийн нийт тоо 50 мянга гараад байна.

8-р сарын 23-нд Хабаровскд онцгой байдлын хоёр Ил-76 онгоцоор гамшигийн бүсэд байгаа дүүргүүдэд хувиарилагдах хүмүүнлэгийн тусламжийг аврагч багийнхан авчирлаа.