БНХАУ-ын Төрийн зөвлөл Шанхайд худалдааны чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг албан ёсоор батлав.

Энэ нь тус хотыг Гонконгтой харьцуулан олон улсын санхүү-худалдааны болон усан онгоцны төв болгон хувиргах төлөвлөгөөтөй улдаа холбоотой гэж гонконгийн “Саут Чайна морнинг пост” сонин уламжилжээ.

Шанхайн худалдааны чөлөөт бүсийг байгуулах асуудал нь 7-р сарын эхэнд болсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдаан дээр сайшаагдсан. Худалдааны чөлөөт бүсийн талбай 28 км кв байх юм гэж ИТАР-ТАСС агентлагийн мэдээлэв.

Чөлөөт бүс нь гаалийн дөрвөн бүс нэгтгэх бөгөөд үүнд Яншаний боомт, Пудуны онгоцны буудал орох юм. Хятадын арилжааны яамны мэдэгдэлд Худалдааны чөлөөт бүсэд гадаадын болон хамтарсан үйлдвэрүүдийг тусгай нөхцөлөөр бүртгэ х болно гэжээ.

Барилгын ажил дуусахад тус бүс нь хятадын болон гадаадын хамтарсан үйлдвэрүүдэд үйл ажиллагаа явуулахад нь зориулан татваргүйгээр дээд зэргийн олон улсын ангиллын тээврийн болон харилцаа холбооны үйлчилгээнүүдийг олгох юм.