Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев оросын өмнөд Курск хотод Нэрий нь үл мэдэх цэргийн булшинд  цэцэг өргөж, Курскийн тулаан гэж түүхэнд бичигдсэн байлдаанд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдын дурсгалыг ёслон хүндэтгэв.

Энэ нь Дэлхийн 2-р дайны гаргамгай тулааны нэг юм. Медведев Курскийн тулааны 70 жилийн ойн өдөр ахмадуудтай уулзахдаа мөн тулаан зөвлөлтийн ард түмний германы фашист булаан эзлэгчидтэй хийсэн Эх орны их дайнд онцгой үүрэг гүцэтгэсэн гэлээ.

Курскийн тулаан 1943 оны 7-р сарын 5-аас 8-р сарын 23-ныг дуустал үргэлжлэв.Тэр Дэлхийн 2-р дайн, Эх орны их дайны гол тулааны нэг болон түүхийн танкийн хамгийн том тулаан болсон юм.

«2 сая орчим хүн, 6 мянган танк, 4 мянган нисэх онгоц тулаанд оролцсон. Оросын 62 бүс нутгийн болон Украин, Белорус, Молдав, Казахстан, Польш, Франц, Германы төлөөлөгчид Курскийн тулааны ойн баярт оролцохоор хүрэлцэн ирлээ.