З5 жил хоригдох ял аваад байгаа Викиликсийн мэдээлэгч Брэдли Мэннинг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад өршөөл үзүүлэхийг хүссэн захидал бичсэн тухай “Ассошиэйтэд пресс “агентлаг уламжилжээ.

“Өөрийн орноо хайрлах сэтгэл болон бусад хүмүүсийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу” хүмүүст туслахыг  оролдон, нууц мэдээллүүдийг задласан гэж Мэннинг захидалдаа бичжээ.

“Хэрвээ Та миний хүсэлтийг хэрэгсэхгүй  болговол, ялаа эдлэх зуураа би зарим үед чөлөөт нийгэмд амьдрахын тулд өндөр үнэ төлөх ёстой байдаг юм байна гэж бодож байх болно“ гэж Мэннинг захидлынхаа төсгөлд бичжээ.

Мэннинг 2012 оны 5-р сард Иракд цэргийн алба хааж байхдаа баривчлагдсан байна. Тэрээр энгийн номхон иргэдийг агаараас бөмбөгдсөн, Афганистан, Иракийн дайнуудын хэдэн зуун мянган илтгэлүүд болоод Гуантанамогийн шоронгийн хоригдлуудын лавлах, АНУ-ын Төрийн департаментын 250 мянга орчим дипломат шууданг WikiLeaks нийтлүүлэхээр дамжуулсан аж.